Шууд Chart

Бритиш сургуулийн хамт олон хандивын аянд нэгдлээ

2020-05-27 09:28:50

"COVID-19" халдварын цар тархалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Засгийн газар, Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн хамт олон Улсын Онцгой комисст 10 сая төгрөг хандивлалаа.

Тус сургуулийг төлөөлж сургуулийн захирал ноён Жонатан Варнер болон Бизнес, үйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Г. Энхцэцэг нар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өглөө.

Ноён Жонатан Варнер "Улсын Онцгой комиссын даргын албыг хариуцлагатай хашиж байгаа танд бидний зүгээс маш их баяртай байна. Бид Монгол Улсад, Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нэг хэсэг нь тул баярлахаас гадна төр засаг, Улсын Онцгой комисоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг даган биелүүлэх нь бидний үүрэг гэж ойлгож байна. Манай сургуулийн хувьд онлайнаар хичээл сургуулиа амжилттай явуулж байна. Энэ жилийн төгсөгч хүүхдүүдийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, ихэнх сурагчид гадаадын их дээд сургуульд элсэн суралцах болсон. Бид ирэх хичээлийн жилд нэг ч хүүхдийг хоцрогдолгүй авч явна" гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийлээд "Бид та бүхний өргөсөн хандивыг Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай уушиг орлуулах ЭКМО аппаратыг авахад зарцуулах болно" гэдгээ илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Бритиш сургуулийн хамт олон хандивын аянд нэгдлээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй