Шууд Chart

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замд 580 орчим хүн ажиллаж байна

2020-05-28 16:23:06

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар энэ сарын 27-ны өдөр Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замд ажиллаж, замын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусчээ. Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй, эрчимтэй өрнөж байна.

Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замд 580 орчим хүн ажиллаж байна  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй