Шууд Chart

Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ

2020-05-29 13:20:29

Global press хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлдэг “TBE book” номын 2019 оны 2 дахь хэвлэлд бид Монгол орны хачигт энцефалит өвчний талаарх  бүлгийг анх удаа хэвлүүлсэн.

2020 оны 05-р сард тус номын 3 дахь хэвлэл онлайнаар www.tbenews.com сайтад байршлаа.

Бид (Tserennorov Damdindorj, Uyanga Baasandagva, Tsogbadrakh Nyamdorj, Burmaajav Badrakh) Chapter 12b: TBE by country бүлэгт 2018, 2019 оны хүний өвчлөлийн мэдээллийг нэмж оруулан шинэчилж, ‘’TBE in Mongolia’’ (хуудас 262-269) гарчигтай хэвлүүллээ.

Энэхүү ном нь хачигт энцефалит (TBE)-тэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ, судалгааг агуулсан цогц бүтээл юм. Дэлхийн улс орнуудын 94 судлаач, эрдэмтдийн хачигт энцефалит (TBE)-ийн талаар иж бүрэн бичсэн энэ номыг профессор, доктор Герхард Доблер, доктор Вилгелм Эрбер, доктор Майкл Брөкер, профессор, доктор Хайнц-Иосеф Шмитт нар редакторлосон.

Энэ удаагийн 3 дахь хэвлэлд дараах шинэчлэлтүүд хийгдсэн. Үүнд :

  • Дэлхий дахины хачигт энцефалит (TBE) -ийн тохиолдлын хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд, улс орнуудын бүлэгт Их Британи шинээр нэмэгдсэн.
  • Улс орнуудад зориулсан ӨХСТ-ийн цахим эрсдлийн үнэлгээ
  • Хачигт энцефалитийн сүүлийн үеийн судалгааны үр дүн
  • Хачигт энцефалитийн эрсдлийн шинэчилсэн газрын зураг
  • Сүүлийн үеийн вакцинжуулалтын талаархи зөвлөмж, зохицуулах байгууллагын удирдамж

“TBE Book” номын 3 дахь хэвлэл нь Pfizer Inc-ийн санхүүжилтээр хэвлэгдсэн бөгөөд энэ оны өнгөрсөн сард харамсалтайгаар нас барсан Хачигт энцефалитийн анхны вакцины эцэг гэдгээрээ алдартай профессор Кристиан Кунцад зориулагдсан болно.

Энэхүү номыг ХЭВ-ийн халдвартай тэмцэж буй бүх хүмүүс ашиглах боломжтой байх болно.

Энэ номын 2 дахь хэвлэл ЗӨСҮТ-ийн номын санд байгаа ба харин 3 дахь хэвлэлийг www.tbenews.com сайтаас цахимаар үзэх боломжтой.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Эх сурвалж: ЗӨСҮТ


Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй