Шууд Chart

Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав

2020-05-30 10:35:46

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд аюулын шугамд ажиллаж буй төрийн албан хаагч нарт зориулан хамт олонд, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс хандив өргөсөөр байна.

Энэхүү хандивын үйл ажиллагаанд балчир үрс маань нэгдэж байна. Өмнө нь Орхон аймгийн 1-р сургуулийн багш сурагчид хандив туслалцаа үзүүлж, өөрсдийн зурсан гар зургаа мөн илгээж байсан бол энэ удаа Орхон “Empathy” сургуулийн хэсэг сурагчид Технологийн багштайгаа хамтран оёсон 500 ширхэг амны хаалт аюулын шугамд ажиллаж буй ах эгч нартаа зориулан бичсэн захидлын хамт Орхон аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

Эх сурвалж: Орхон аймгийн мэдээллийн төв


Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй