Шууд Chart

ФРАНЦ: “Рено” компани ажилчдынхаа тоог 15 мянгаар цомхотгоно

2020-05-30 12:05:09

Францын авто машин үйлдвэрлэгч “Рено” компани олон улсын хэмжээнд 15 000  ажлын байрны цомхтголыг явуулахаар төлөвлөөд байна. Тус компанийн захирал шинэ коронавирусний дэгдэлт автомашины салбарт хүнд  цохилтыг өгөөд байгааг мэдэгджээ.

Рено” компани ирэх  3 жилийн хугацаанд  зардлаа эрс бууруулах төлөвлөгөөг баасан гарагт албан ёсоор танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр “Рено” компани гурван жилийн хугацаанд 2 тэрбум гаруй евро буюу 2.2 тэрбум ам.долларыг хэмнэж чадна гэж тооцоолсон байна.  Зардлаа бууруулах төлөвлөгөөнд ажлын байрны цомхтгол явуулах асуудал ч багтжээ.  “Рено” компани олон улсын хэмжээн дэх  нийт ажиллах  хүчээ 8 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ нь ирэх 3 жилийн хугацаанд тус компанийн 15 мянган ажилтан ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн үг. Мөн тус компани зарим үйлдвэрээ түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ.  “Рено” компанийн тэргүүн  хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "туйлын хүнд гэхдээ компанийн ирээдүйн төлөөх шийдвэрийг гаргаж байгаа"-гаа хэлсэн байна. 2024 оныг хүртэлх хугацаанд “Рено” компани олон улсын хэмжээн дэх үйлдвэрлэлийн хүчин чадлаа 18 хувиар бууруулна. Дашрамд дурдахад, Японы Ниссан болон Мицубиши Моторс компаниуд ч гэсэн автомашины үйлдвэрлэлийн зардлыг бууруулах ижил алхмыг авч эхлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ФРАНЦ: “Рено” компани ажилчдынхаа тоог 15 мянгаар цомхотгоно  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй