Шууд Chart

Токио хотын хөл хориог ирэх сарын 01-ээс сулруулна

2020-05-30 12:30:40

Япон улсын зарим муж, хотуудад шинэ коронавирусний халдварын тохиолдол сүүлийн үед дахин нэмэгдэж байна. Гэвч тус улсын удирдагчид хөл хориог сулруулах алхмыг авч эхлээд байгаа юм. Тухайлбал,  Японы нийслэл, Токио хотын хөл хориог ирэх сарын 01-нээс сулруулахаар болсон байна.

Токиогийн  захирагч Койке Юрико хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ долоо хоногийг өнгөрүүлээд хөл хориог сулруулахаар шийдээд байгааг дуулгажээ. Тэрээр 6 дугаар сарын 01-ээс хөл хориог сулруулах ажил дараагийн шатандаа шилжинэ гэсэн байна.  Жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүд, кино театр болон биеийн тамир, спортын заал танхим ийнхүү удахгүй нээгдэх юм. Гэхдээ ресторан болон кафенууд үдшийн 10 цагаас хойш үйлчилгээ үзүүлэх ёсгүй гэсэн цагийн хязгаарлалт мөрдөгдөх юм. Токио хотод сүүлийн үед "COVID-19"-ийн халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхлээд байна. Өчигдөр л гэхэд тус хотод коронавирусний 22 тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Энэ долоо эхээр Япон улсад үндэсний хэмжээний онц байдал цуцлагдсан юм. Өнөөдрийн байдлаар тус улсад "COVID-19"-ийн халдвар авагсдын тоо 16 800-д давсан бол 890 хүн нас бараад байна. Сонирхуулахад энэ жил Хирошима болон Нагасаки хотууд атомын бөмбөгдөлтөд өртсөний 75 жилийн ой тохиож байгаа. Энэхүү бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан иргэдийг дурсах, хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцогчдын тоог энэ жил эрс бууруулахаар  болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио хотын хөл хориог ирэх сарын 01-ээс сулруулна  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй