Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2020-06-01 15:08:39

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 01-ний 20 цагаа­с 06 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм, бусад хэсгээр 6-8 хэм,  өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын  нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4,5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй