Шууд Chart

Европын хамгийн үнэтэй уран зураг

2020-06-02 10:33:47

Европын хамгийн үнэтэй уран зургийн нэг бол уншигч таны харж буй энэхүү бүтээл юм. Үнэлэмж нь 30 сая евро. Зургийг анх харсан хүн “Нөхөртөө сүүгээ өгч байна” гэж ойлгож, үнэн хайр сэтгэлийг бахдан сайшаадаг.

Гэвч уг зураг нь 14 дүгээр Луисын үед болсон явдлыг зураач тусгасан байна. Зурганд дүрслэгдсэн нүцгэн эр талх хулгайлсан хэрэгт тохогдож үхлийн яланд унажээ. Харамсалтай нь энэ ял өлсгөлөнгөөр үхүүлэх ёстой байв. Энэ явдлыг мэдсэн түүний охин зургаан сартай хүүгээ дагуулан хорих цайзад очиж аавыгаа ядаж хоосон ч гэсэн харж байхыг хүсэн уйлан нулимс дусгасныг зөвшөөрч сайтар нэгжин хоригдлын байгаа газар руу зөвхөн торны цаанаас уулзуулж байхаар болжээ.

Дөрвөн сарын дараа ялын сүүлийн өдөр хэвийн харагдаж байж гэнэ. Үүнийг мэдсэн шоронгийн удирдлагууд нүд салгахгүй ажиглах үүрэг өгсөний эцэст учрыг тайлбарлаж чадахаар болов.

Учир нь түүний охин өөрийн сүүгээр өдөр бүр аавыгаа хооллож байсан юм. Энэ явдлыг олж мэдсэн хотын шүүхийн гишүүдийн сэтгэл маш ихэд хөдлөн хэргийг цуцалсан гэдэг.

Хүний хайр, хэзээ ч хувирашгүй, хайртай бүхнийхээ төлөө хийсэн золиослол амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдэг талаар харуулсан байдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Европын хамгийн үнэтэй уран зураг  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй