Шууд Chart

“Рио Тинто” компани мөстлөгийн үеийн агуйг дэлбэлсэндээ уучлалт хүсчээ

2020-06-02 12:29:41

Уул уурхайн хамгийн том компаниудын нэгт  зүй ёсоор  багтах Рио Тинто Австрали дахь нэн эртний агуйнуудыг олборлолт явуулах зорилгоор устгасан байна. Энэхүү үйлдлээсээ болж тус компани Австралийн уугуул иргэдээс уучлалт гуйхад хүрчээ.

Австралийн баруун зүг, хүн ам сийрэгтэй Пилбара бүсэд байрладаг 46000  жилийн настай эртний агуйнууд Рио Тинто компанийн бодлогогүй үйлдлээс болж устсан байна. Сүүлчийн мөстлөгийн эрин үед хамрагдах дээрх агуйнууд байрладаг талбай нь орон нутгийн уугуул иргэдийн эзэмшилд байдаг байжээ. Рио Тинто компани энэ бүсд төмрийн хүдрийн олборлолт явуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү олборлолтыг өргөжүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч ням гарагт нэмэлт тэсэлгээ явуулжээ. Уугуул иргэдийн  ариун дагшин газар болох энэхүү  нутгаас балар эртний үнэт олдворууд ч олдож байсан юм.  Тэдгээрийн дотор 4000 жилийн настай хүний үсээр хийсэн бүс багтдаг байна. Англи-Австралийн Рио Тинто компани зүгээс болсон үйл явдал харуусч байгаагаа илэрхийлж, Пилбара нутгийн уугуул иргэдтэй цаашид нягт хамтран ажиллахаа  учирлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Рио Тинто” компани мөстлөгийн үеийн агуйг дэлбэлсэндээ уучлалт хүсчээ   
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй