Шууд Chart

Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтанд ямар шинж тэмдэг илрэх вэ

2020-06-03 15:02:20

Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтдад зан ааш нь тогтворгүй болж өөрчлөгдөх, хоол, ундандаа дургуй болох, шүлс нь гойжих, бусад амьтан, хүн рүү дайрах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг. Үхэр, хонь, ямаа зэрэг гэрийн малд цочимтгой болох, амьтан, хүн рүү дайрах зэргээр зан ааш нь өөрчлөгдөж, идээшлэхгүй байх, ухаан алдаж унах, саажих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бол гэрийн тэжээвэр нохой, муурны зан ааш өөрчлөгдөж ярдаг, зөрүүд болж, самардах, хазах гэж оролдох, чулуу, мод үмхэж, зажилж, залгихыг оролдох, юм идэж чадахгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тэжээвэр гахайнд галзуу өвчний шинж тэмдэг маш тод илэрдэг бөгөөд зан ааш огцом өөрчлөгдөж, шархаа маажих, долоох зэргээр оролдохоос гадна саажилтын шинж тэмдгүүд ажиглагддаг.


Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтанд ямар шинж тэмдэг илрэх вэ  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй