Шууд Chart

Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа

2020-06-04 11:11:22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/89 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны А/206 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Ургамал хамгааллын эрдэм шинжилгэээний хүрээлэнгийн бэлчээрийн үлийн цагаан оготнын тархалтын тодотгох судалгааг үндэслэн батлагдсан удирдамж, зааврын дагуу улсын төсвийн хөрөнгөөр 95000 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энэ оны 04-05 дугаар сард зохион байгууллаа.

Архангай аймгийн Хангай, Цахир, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур сумдын 25000 га бэлчээрт микробиологийн аргаар, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хашаат сумдын 70000 га талбай бэлчээрт байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцсэн.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 12 сумын 37 багийн 1100 малчид, иргэд, төрийн албан хаагчдын оролцоотойгоор 133 автомашин, 177 мотоцикль техник хэрэгсэл ашиглан, 50 тн микробиологийн бэлдмэлийг бэлчээрт цацаж, мөн 3942 ширхэг сар шувууны суулт, 40 ширхэг үүр засч, 6795 ширхэг цилиндр, конус, амьд баригч тавьж, 15100 га-д ус цутгах, 21700 га-д утах аргаар ажлыг үр дүнтэй зохион байгуулсан.

Дээрх ажлыг зохион байгуулахад хяналт тавьж, хяналтын тооллого хийхэд 229 хяналтын цэг тогтоон нэг га талбайд дунджаар 608 мэрэгч байсныг 171 болгон цөөрүүлэн үлийн цагаан оготнотой тэмцсэн ажлын техникийн үр дүн 80 хувьтай байна.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахад орон нутгаас 13.9 сая төгрөгийг зарцуулсан, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын хүрээнд 172 ажилгүй иргэдийг татан оролцуулж 15.7 сая төгрөг зарцуулан нэмж 10000 га бэлчээрт тэмцэх ажлыг зохион байгуулсан.

 

Эх сурвалж: Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар


Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй