Шууд Chart

Европын орнууд хилээ нээж, жуулчдыг хүлээн авч эхэллээ

2020-06-04 12:12:34

Италид гурван сарын турш мөрдөгдсөн аяллын хоригийг сулруулах алхмыг авч эхлээд байна. Тус улс Европын холбооны бусад орнууд болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирж байгаа жуулчдыг хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ мэдээлжээ. Италийн Гадаад Хэргийн сайд аяллын хоригоо цуцалж байгаагаа Европын бусад орны Гадаад Хэргийн яамдад албан ёсоор удахгүй дуулгах юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Итали болон Европын бусад  орнуудын хооронд олон улсын нислэг хараахан эхлээгүй байна.

Үүнээс гадна Герман улс мөн л адил арга хэмжээг авч, иргэдийг зорчихгүй байхыг сэрэмжлүүлсэн орнуудын тоог эрс бууруулжээ. Герман улсын иргэд аялал, зугаалгаар гадаад улс орон руу зорчих боломж 06-р сарын 15-аас бүрэн нээлттэй болох юм. Шинэ коронавирусний улмаас Европ тивийн хөл хөдөлгөөн зогсонги байдалд ороод байсан бол 06-р сарын 15-аас хэвийн горимд шилжихээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын орнууд хилээ нээж, жуулчдыг хүлээн авч эхэллээ  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй