Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-06-29 11:36:51

2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 06-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх нутгаар, дуу цахилгаантай усархаг бороо орно -

Хур тунадас: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг  бороо орно.

Салхи: Нийт нутгаар, ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, дуу цахилгааны үеэр салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, Орхон, Сэлэнгийн бэлчир, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байх төлөвтэй.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 5985 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй