Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2020-06-29 15:08:07

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 6 дугаар сарын 29-ний 20 цагаа­с 6 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй