Шууд Chart

Триатлоны ДАШТ-ийг ирэх аравдугаар сарын 3-4-нд зохион байгуулна

2020-07-02 13:14:41

Канадын Монреаль хотод болох триатлоны ДАШТ-ийг ирэх аравдугаар сарын 3-4-нд зохион байгуулахаар болжээ.  

Мөн пара триатлоны цувралыг ч ижил хугацаанд зохион байгуулах аж.

Олон улсын триатлоны холбоо (ITU)-ны Удирдах зөвлөл энэхүү шийдвэрийг баталгаажуулсан байна.

Анх төлөвлөснөөр өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр дээрх тэмцээнийг зохион байгуулах ёстой ч “covid-19” цар тахлын халдвараас шалтгаалан ийнхүү хойшлогдсон байна.

Түүнчлэн тавдугаар сард товлосон байсан Арзаченагийн Дэлхийн цом, Алхандрагийн паратриатлоны Дэлхийн цомыг ирэх аравдугаар сарын 10-нд болгон өөрчлөв.

Олон улсын триатлоны холбоо цар тахлын дэгдэлтээс шалтгаалж гуравдугаар сараас хойш нэг ч тэмцээн зохион явуулж чадаагүй бөгөөд оны сүүлчийн хагаст уралдаан тэмцээнүүдээр нилээн шахагдах бололтой.

“Covid-19”-ын уршгаар ITU 2020 оны санхүүгийн жилд 1,4 сая орчим ам.долларын алдагдал хүлээх болсноо мөн мэдэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Триатлоны ДАШТ-ийг ирэх аравдугаар сарын 3-4-нд зохион байгуулна  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй