Шууд Chart

Цахилгаан мотоциклоор зорчихдоо заавал дуулга өмсөнө

2020-07-02 16:04:31

БНХАУ-ын Жяньсу мужид цахилгаан мотоциклтой зорчигчдын замын хөдөлгөөнд оролцох журмыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Уг журамд цахилгаан мотоциклтой зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын дуулга хэрэглэх ёстой гэж заажээ. Замын цагдаагийн хэлж байгаагаар, аюулгүй дуулгагүй эхний тохиолдолд 20 юань, хоёр дахь тохиолдолд 50 юанийн мөнгөн торгууль оногдуулах юм байна.

Журам мөрдөгдөж эхэлсэн өдрийн 12:00 цаг хүртэл Жяньсу мужийн төв Наньжин хотод 513 зорчигч аюулгүйн дуулга зүүгээгүй зөрчил илэрсэн гэж тус хотын замын цагдаагийн газраас мэдээлжээ. Цахилгаан мотоциклтой хүмүүс замын хөдөлгөөнд оролцохдоо .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахилгаан мотоциклоор зорчихдоо заавал дуулга өмсөнө  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй