Шууд Chart

Европын Холбоо зарим улстай хилээ нээлээ

2020-07-02 16:29:48

Европын Холбоо аажмаар хилээ нээх шийдвэрийн хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 1-нээс Алжир, Австрали, БНХАУ, Гүрж, Канад, Монтенегр, Моррок, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай, Япон улстай хилээ нээж байна. БНХАУ-ын хувьд тусгай нөхцөлтэгээр нээж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд Европын Холбооны улсуудад түр хугацаагаар зорчих боломжгүй байна. КОВИД-19-ын тархалт, халдварын тоо зэргээс шалтгаалан энэ жагсаалтыг 14 хоног тутам шинэчлэх аж. Европын Холбоо шинэ коронавируст цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сарын 16-наас хилээ хаасан юм.


Европын Холбоо зарим улстай хилээ нээлээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй