Шууд Chart

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

2020-07-02 17:03:59

Дэлхийн олон улсад тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй.

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.

Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй