Шууд Chart

Харваачид босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэнэ

2020-07-03 14:08:26

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөх харваачдыг зөвхөн босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэх тухай журам баталжээ.

Мөн зурхай дээр ажиллахдаа өмсөх бээлийтэй байх ёстой гэнэ. Үүнээс гадна салбар хороо, баг, клуб тус бүр өөрсдийн халуун хэмжигчтэй байх ба асуумж, анкет бөглөх юм байна.

Энэ жилийн баяр наадмаар хүүхдийн сурын тэмцээн болохгүй бөгөөд насанд хүрэгчид л өрсөлдөх юм.

Үүнд нийт 640 харваач оролцохоос эрэгтэй 400, эмэгтэй 240 байхаар бүртгэгджээ.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Харваачид босож харвахаас бусад үед амны хаалт хэрэглэнэ   
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй