Шууд Chart

Бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ

2020-07-03 15:26:08

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрыг хөгжүүлж, ажлын хариуцлагыг сайжруулах” зорилтыг 2020 онд дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах олон талт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байгаа гэдгээ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

  Тухайлбал, байгууллагын гадна болон дотор талын засварыг хийж, алба хаагчдын ажиллах өрөө, “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”, чийрэгжүүлэх болон сургалтын таннхимын иж бүрэн засвар хийж, шинээр тохижуулжээ. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улсын нөөцийн салбар, Арвайхээр сум дахь Улсын нөөцийн цэгийг бүрэн камержуулсан байна.

Хошууч генерал Т.Бадрал энэ үеэр ажиллах орчин нөхлөө дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвхи санаачлагатайгаар өрнүүлэн ажиллаж байгаа алба хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй