Шууд Chart

Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардууллаа

2020-07-03 15:39:36

Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам тээврийн осол хэргийн 300 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ. Өнгөрсөн 3 жилд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм. Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардуулан өглөө. Ийнхүү тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2020 онд иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх ажилд 8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.  Ингэснээр ажил үүргээ шуурхай гүйцэтгэж, нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах чадавхыг бэхжүүлж өгч байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардууллаа  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй