Шууд Chart

Европын холбооны орнуудаас энэ долоо хоногт 2193.9 тонн бодис бараа бүтээгдэхүүн импортлогдлоо

2020-07-03 17:09:55

Монгол улсын хилээр Европын холбооны орнуудаас 2020.06.26-07.02-ны өдрийн хооронд нийт 120 аж ахуйн нэгж 146 ТИР карнет бүхий 2193.9тн бодис бараа бүтээгдэхүүн импортлогдлоо. Тус ачаа тээвэрт НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжийн 24 төрлийн дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.

Тус 146 тээврийн хэрэгсэл нь гадаад 101, монгол 48 жолоочтой ирснээс Монголд үлдэх хүсэлтэй 5 монгол жолооч тусгаарлагдлаа.

Эх сурвалж: НМХГ


Европын холбооны орнуудаас энэ долоо хоногт 2193.9 тонн бодис бараа бүтээгдэхүүн импортлогдлоо  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй