Шууд Chart

Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүн...

2020-07-04 10:59:26

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.

Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд компанийн ажлыг хойш нь татаж байсан тэр хүн чухам хэн байж болох талаар санал солилцжээ. Спортын танхимд маш олон хүн байсан тул хамгаалалтын ажилтнууд ирж ёслолын ажиллагааг зохицуулж байлаа. Авсанд дөхөж очсон хүмүүс их айж сандарч байлаа. Хүн бүр дотроо ”Миний амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн байдаг билээ? Аз болоход тэр нас барсан байна” хэмээн бодно.

Нэгэн тэвдэж сандарсан ажилтан нөгөө шарилын хайрцаг руу ойртов. Хайрцаг доторхийг үзээд тэр дуугаа гэнэт хураалаа. Хажууханд нь гарч зогсоод ямар нэгэн хүч сүнсийг нь зайлуулан авч одсон мэт тэр гүн бодолд автав. Сонирхолтой нь авсан дотор толь тавьсан байжээ. Доторхийг нь харсан хүн бүр өөрийгөө олж харна. Толины хажууд “Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүч байдаг.  Энэ бол Та өөрөө шүү дээ!” гэсэн бичиг тавьсан байлаа.

Сургамж:

- Өөрийнхөө амьдралыг өөрчилж хувиргаж чадах цорын ганц хүн нь та өөрөө юм.

- Өөрийнхөө аз жаргал, ухаарал, амжилтад хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө юм.

- Таны эзэн дарга, дайсан чинь алга болох аль эсвэл өөрчлөгдөхөд та өөрчлөгдөхгүй.

- Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй.

- Эх орон баян тансаг болсон ч, мөн компани чинь амжилтад хүрч, таны ажлын нөхцөлийг сайжруулсан ч та хичээхгүй бол хөгжихгүй.

- Таны амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг.

- Бэрхшээл боломжгүй даваа, алдаанаас хэзээ ч битгий айж, зайлсхийж бай.

- Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж, өөрчлөн, өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгоорой!


Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүн...  
Үзсэн: 1574 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй