Шууд Chart

Их Британийн цагдаа нар өргөн хүрээтэй тусгай ажиллагаа зохион байгууллаа

2020-07-04 12:46:15

Их Британийн цагдаа нар тус улсын түүхэнд  томоохонд  тэмдэглэгдэх  тусгай  ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд  нийт  2 тонн хар тамхи, 50 сая фунт стерлинг,  олон арван галт зэвсэг  илрүүлэн  хураасны дээр  800 орчим гэмт этгээдийг баривчилсан  байна. 

Эдгээр нь бүгд дээрэм, халдлага, захиалгат аллага, хүн барьцаалах гэмт хэрэг  үйлддэг гэмт бүлэглэлийн гишүүд аж.  Тус тусгай  ажиллагаа нь Франц, Нидерландын цагдаагийнхан хамтын ажиллагааны хүч гэдгийг Скотланд-Ярдынхан мэдэгдлээ. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг холбоо харилцааны  хаалттай сүлжээ болох Энкрочатад нэвтэрч чадсанаар энэ ажиллагаа  амжилттай болсныг  баталж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн цагдаа нар өргөн хүрээтэй тусгай ажиллагаа зохион байгууллаа  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй