Шууд Chart

“Норникель” компани дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгуулийг төлнө

2020-07-07 17:49:48

Оросын “Норникель” компани Оросын болон дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгууль төлөхөөр боллоо. Тус компанийн дулааны цахилгаан станцаас асгарсан дизель түлшнээс байгаль экологид учирсан хохирлын хэмжээ 147.7 тэрбум рубль, долларт шилжүүлбэл 2 тэрбум гаруй ам.доллар болсон гэж Оросын байгалийн хяналт шалгалтын газраас үнэлсэн байна. Тодруулбал, гол, нуурын усанд учруулсан хохирол 147 тэрбум рубль, хөрсөнд учруулсан хохирол 738 сая рубль гэж гарчээ. Хохирлыг сайн дураар нөхөн барагдуулах шаардлагыг компанид хүргүүлжээ.

“Норникель” компани санхүүгийн хувьд тогтвортой байсан болохоор торгуулийн хэмжээ үйл ажиллагаанд нь төдийлөн нөлөөлөхгүй ч гол хувьцаа эзэмшигчдэд нь хүндээр тусна гэж шинжээчид үзэж байна. Оросын Норильскт хотод тавдугаар сарын 29-нд “Норникель”-ийн охин компанийн Дулааны цахилгаан станцад осол гарсан юм.

Станцын түлшний нөөцлүүрийн тулгуур нурсны улмаас 21 мянга гаруй тонн өвлийн дизель түлш хоёр гол руу урссан байна. “Норникель” компани цаг уурын дулаарлаар мөнх цэвдэг хайлснаас нөөцлүүрийн тулгуур хөдөлж, осол гарсан гэсэн байр суурьтай байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“Норникель” компани дэлхийн байгаль экологийн салбарын хамгийн өндөр торгуулийг төлнө   
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй