Шууд Chart

Г.Чинзоригийн хар үрээ Төрийн их баяр наадмын соёолонгийн уралдаанд түрүүллээ

2020-07-12 10:40:19

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гарааны зурхайгаас хөдөлсөн хурдан буянаас Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Чинзоригийн хурдан хар үрээ Төрийн их баяр наадамд түрүүлсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын Хишигжаргалын Аминхишигийн халзан үрээ аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболдын Хүннү халтар үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөрийн хээр үрээ хурдлав. Харин айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн бор үрээ хурдаллаа.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Чинзоригийн хар үрээ Төрийн их баяр наадмын соёолонгийн уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй