Шууд Chart

Монгол Улсын 50 дахь арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа

2020-07-12 19:09:53

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн бол Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.

П.Бүрэнтөгс 2012 онд буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цолноос улсын арслан болж, Монгол Улсын 50 дахь арслан цолтон болж байсан билээ.   

Харин их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм. М.Бадарчийн хувьд заан цол хүртэж байгаа бол Б.Пүрэвсайхан цолоо баталж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын 50 дахь арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа   
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй