Шууд Chart

Дэлхийн хамгийн том ачаа тээврийн хөлөг онгоцууд

2020-07-31 10:54:13

Далайд гарцгүй манай улсын хувьд ачаа тээврийн хөлөг онгоц гэдэг бол тайлагдаагүй ертөнц, уншаагүй ном л гэсэн үг. Гэхдээ бидний амьдралд тэдгээр хөлгийн гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Арлын Японоос эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс бидний хэрэглэж, эдэлж байгаа эд зүйл, бараа материал, тоног төхөөрөмжийг нисэх онгоцоор авчрах боломжгүй нөхцөлд эдгээр аварга том "хөвөгч тавцан"-гуудаар л тив, арал бүрийг холбон усан замаар тээвэрлэж байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээрийн дэлхийн хүн амын өсөлттэй уялдан тэнгисийн тээврийн технологи хурдацтай хөгжиж, ачаа тээвэрлэгч хөлөг онгоцнууд болон супер танкуудын эрэлт хэрэгцээг улам өсгөж байгаа юм. Тив дамнасан арилжааны бизнес, түүхий эдийн нийлүүлэлт, тоног төхөөрөмжийн худалдаа, тэр ч бүү хэл улс орнуудын хувьд хүндрэлтэй асуудал болсон хар тамхины, зэвсгийн, хүний наймаанууд ч эдгээр ачаа тээврийн хөлгүүдийг ашиглан зорилгоо биелүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Гэвч бид энэ удаад усан тээврийн хар барааныг тоочих гэсэнгүй. Харин ч дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хөшүүргүүдийн нэг болсон далайн тээврийн бурхад ч гэж болох ачаа тээврийн шилдэг хөлөг онгоцнуудыг танилцуулж байна.

1. OOCL Hong Kong

Нэр: OOCL Hong Kong

Эзэмшигч: Orient Overseas Container Line

Үйлдвэрлэсэн:  Samsung Heavy Industries усан онгоц үйлдвэрлэгч

Үйлдвэрлэгдсэн огноо: 2017

Зориулалт: Контейнер тээвэрлэгч

Урт: 399.8 метр

Өргөн: 58.8 метр

Хурд: 27 км/цаг

Ачааны багтаамж: 21 413 контейнер


2. COSCO Shipping Universe

Нэр: COSCO Shipping Universe

Эзэмшигч: China COSCO Shipping Corporation

Үйлдвэрлэсэн:   Шанхай дахь "Waigaoqiao" усан онгоцны үйлдвэр

Үйлдвэрлэгдсэн огноо: 2015

Зориулалт: Контейнер тээвэрлэгч

Урт: 383.8 метр

Өргөн: 58.6 метр

Хурд: 27 км/цаг

Ачааны багтаамж: 21 200 контейнер


3. CMA CGM Antoine De Saint Exupery

Нэр: CMA CGM Antoine De Saint Exupery

Эзэмшигч: Францын контейнер тээвэрлэлт, тээврийн компани

Үйлдвэрлэсэн:   Шанхай дахь "Waigaoqiao" усан онгоцны үйлдвэр

Үйлдвэрлэгдсэн огноо: 2017

Зориулалт: Контейнер тээвэрлэгч

Урт: 400 метр

Өргөн: 59 метр

Хурд: 25 км/цаг

Ачааны багтаамж: 20 954 контейнер


4. Madrid Maersk

Нэр: Madrid Maersk line

Эзэмшигч: Maersk line компани /Дани/

Үйлдвэрлэсэн:  Daewoo Shipbuilding & Marine Engineering компани

Үйлдвэрлэгдсэн огноо: 2017

Зориулалт: Контейнер тээвэрлэгч

Урт: 399 метр

Өргөн: 58.6 метр

Хурд: 35 км/цаг

Ачааны багтаамж: 20 590 контейнер


5. Ever Golden

Нэр: Ever Golden ship

Эзэмшигч: Evergreen компани /Тайван/

Үйлдвэрлэсэн:  Imabari усан онгоцны үйлдвэр

Үйлдвэрлэгдсэн огноо: 2018

Зориулалт: Контейнер болон аюултай ачаа тээвэрлэгч

Урт: 400 метр

Өргөн: 58.8 метр

Хурд: 19 км/цаг

Ачааны багтаамж: 20 000 контейнер


Дэлхийн хамгийн том ачаа тээврийн хөлөг онгоцууд  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй