Шууд Chart

ДЭМБ: Хүн төрөлхтөнд “COVID-19” ийн эсрэг дархлаа тогтох хүртэл хугацаа шаардагдахаар байна

2020-07-31 15:48:03

Хүн төрөлхтөнд шинэ коронавирусний эсрэг сүргийн дархлаа тогтох хүртэл  багагүй хугацаа шаардагдахаар байна. Ийм урьдчилан таамаг дэвшүүлж байгаагаа  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдэгдлээ. Тэрээр  Твиттер  дэх албан хуудсаараа дамжуулж  олон нийтийн асуултад хариулахдаа  ийнхүү мэдэгдсэн юм.

Майкл Райан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдварын эсрэг дархлаа хүн төрөлхтөнд үүсэхийг  тодорхойлохын тулд дэлхийн хүн амын хэдэн хувь нь энэ  вирусний  халдвар авахыг  хэлж  мэдэхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ эрдэмтэн  судлаачдын  ихэнх нь   60-80 хувийн  хооронд  гэж  үзэж байгаа ч  сүргийн дархлаа  тогтох  хугацаа  мөдгүй  гэж баталж байна. энэ нь   вирус удаан хугацаагаар энэ  нийгэм,  бидний дунд оршин байж,  халдвараа  тараасаар байх  болно гэсэн үг хэмээн тайлбарласан  байна. Түүнчлэн  сүргийн  дархлаа  тогтох замаар  халдварт энэ өвчинд хяналтаа  тогтооно гэдэг нь өөрөө  маш  их эрсдэл дагуулахыг  анхааруулсан байна.  Мөн  халдвар авч эдгэрсэн  хүмүүсийн биеийн байдал  сайжрахгүй  тохиолдлууд  багагүй бүртгэгдэж байгаа нь үр дагаврыг  нь  өнөөг хүртэл мэргэжилтнүүд  тодорхойлж чадахгүйг  баталж  буйг сануулсан юм.  энэ хооронд  дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо  17 сая 200 орчим мянгад  хүрээд  байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар   халдвар авсан хүний тоо  290 мянга 135 д  хүрсэн нь  хоногт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болжээ.  Нас баралт мөн  7035  аар нэмэгдсэн бол 10  сая 700 орчимд  хүрээд  байна.   АНУ-д  шинэ коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо 150 мянгаас даваад  байна. Энд  өдөрт халдварын 60-70 мянган тохиолдол бүртгэгдэж байна. АНУ-ын  эрх баригчид  иргэддээ хандаж  амны хаалт зүүх, зай барих, гараа ариутгах  зөвлөмжүүдийг дагахыг уриалсаар байна. Конгрессын гишүүдийг хүртэл амны  хаалт зүүхийг үүрэг болгосон  шийдвэр гаргаж байгаа аж.

Мөн өдөрт  хамгийн их халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн улс нь  Бразил болж байна. тус улсад өнгөрсөн 24 цагийн  хугацаанд  70869  тохиолдол  бүртгэгдсэн бол нас баралт 1554 өөр  нэмэгджээ. Гэсэн  ч тус улсын эрх баригчид  гадаадын  иргэдийг  агаарын  хилээр нэвтрүүлэхгүй байх  өнгөрсөн 3 р  сард  гаргасан хоригоо цуцлахаар шийдсэн  байна. Ингэснээр  гаднын иргэд  Бразил руу зөвхөн  усан болон  хуурай замаар нэвтрэх  боломжгүй  хэвээр  байна. Халдварын  шинэ тохиолдол  дахин  бүртгэгдсэн Вьетнам улсад  хорио  цээрийн дэглэмээ  сэргээж  байна.  Ханой хотод л гэхэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг  цуцалжээ.  Харин  тус улсад "COVID-19"-ийн илүү хүчтэй  вирус  илэрсэн гэх мэдээллийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  мэргэжилтнүүд  няцаасан байна. Японд  24  цагийн  дотор бүртгэгдсэн  шинэ тохиолдлын тоо анх удаагаа мянгаас даваад  байна.  тус улсын  албаныхны мэдээлснээр  халдвар авсан хүний тоо  өдөрт 1247 өөр нэмэгдсэн төдийгүй  Иватэ  мужид  шинэ  тохиолдол  илэрснээр Японы  бүх  47  мужид халдвар тархаад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Хүн төрөлхтөнд “COVID-19” ийн эсрэг дархлаа тогтох хүртэл хугацаа шаардагдахаар байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй