Шууд Chart

Жагсагчид Софи хотын төвийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ

2020-07-31 16:13:16

Болгарт  Ерөнхий сайд  Бойко Борисова болон Ерөнхий прокурор  Иван Гешевийг огцруулахыг  шаардагсдын  жагсаал цуглаан  21 дэх өдрөө  үргэлжилж  байна. Жагсагчид нийслэл Софи  хотын төв  дүүргийн гол замуудыг өглөөнөөс эхлэн хаасан  бөгөөд  орой нь  тусгаар тогтнолын  талбайд  цугларцгаажээ.

Цагдаа нар өргөн бүрэлдэхүүнтэйгээр харуул хамгаалалтад гарч байсан ч жагсагчдын эсэргүүцлээ  илэрхийлэх боломжид саад  учруулаагүй байна.  эсэргүүцлийн  жагсаал нийслэлээс гадна бусад  хотуудад  ч болжээ.  Эсэргүүцэгчид  амьдралын чанарыг  сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлж байсны дээр засгийн газраас шударга ажиллахыг шаардаж байгаа юм.

Ерөнхий сайд  жагсагчдад хандаж  жагсаал цуглаан хийх эрхээ  эдэлж  болох ч зам талбай хааж  бусдад хүндрэл учруулахгүй байхыг уриалсан байна. Мөн ирэх оны сонгуулиар  ардчилан  сонголтоо хийх  боломжтойг сануулж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жагсагчид Софи хотын төвийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ   
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй