Шууд Chart

Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

2020-07-31 16:42:29

Нийслэлийн Засаг даргын 06-р сарын 09-ний өдрийн А/800 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Туул голын эрэг дагуу 5 чиглэлд /Тэрэлж, Хэрлэн, Туул голын дагуу /Хар усан тохой-Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн гүүр-Маршалын гүүр, маршалын гүүр-Яармагийн гүүр, Яармагийн гүүр-Сонсголонгийн гүүр, Сонсголонгийн гүүр-Нисэхийн эцэс /хадан хясаа/ НОБГ, НЦУГ-тай хамтран иргэд олон нийтэд анхааруулах, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгөн ажиллаж байна.

Энэ хугацаанд үер, усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх ярианд 9589 иргэд олон нийтийг оролцуулж, 5366 ширхэг анхааруулах, зөвлөмжийг тарааж, 1275 автомашиныг ногоон бүсээс гарган нийт 5256 км эргүүлээр явж давтагдсан тоогоор 129 албан хаагч ажилласан байна.

Үргэлжлүүлэн усархаг бороо их орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй