Шууд Chart

Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөс хийнэ

2020-07-31 17:33:35

Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөсний ажил хийнэ. Энэ жил замын нөхөөсний ажилд БНХАУ-д үйлдвэрлэсэн асфальт бетон дахин боловсруулах төхөөрөмжийг орон нутгийн төсвөөс 55 сая төгрөг төгрөгөөр худалдан авч ашиглаж байгаа тухай Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын замын инженер Д.Золбаяр танилцууллаа.

Тус төхөөрөмж нь цагт 0.6-08 тн хаягдал асфальтийг дахин боловсруулж шинээр асфальто бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг тн асфальтаар 18 м2 талбайг нөхөх хүчин чадалтай буюу өдөрт дунджаар 25-35 м2 талбайг нөхөж байгаа аж.

Нийтийн эзэмшлийн зам талбайн нөхөөсийг 2020 оны наймдугаар сарын 14-ний дотор хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Дархан-Уул аймагт энэ жил 1200-1500 м2 талбайд замын нөхөөс хийнэ  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй