Шууд Chart

Австралид фэйсбүүк, Гүүгл компаниудын контентийн төлбөр төлдөг болно

2020-08-01 11:17:09

Австралийн засгийн газар Гүүгл Фэйсбүүк зэрэг технологийн томоохон компаниудаас хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний контент ашигласны төлбөр гаргуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус улсын сангийн сайд Жош Фриденберг энэ тухай мэдэгдсэн бөгөөд шударгаар ажиллах тэгш нөхцөл бүрдүүлэх үүднээс ийм хуулийн төсөл боловсруулаад байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч Гүүгл Фэйсбүүкийн Австралийн засгийн газрын энэ санаачлагыг хүлээн авахаас эрс  татгалзаж байна. 

Түүгээр ч зогсохгүй Австралийн зах зээлээс ч гарна хэмээн мэдэгдэж байна. Харин Австралийн эрх баригчид контентийн төлбөр төлөхгүй бол олон зуун сая долларын торгууль оноохоо мэдэгдэж байна. Гүүглийнхний тухайд чанартай мэдээлэл нийлүүлсэн агентлагуудад мөнгө төлөхөд бэлэн гэдгээ өмнө нь илэрхийлж байсан ч ийм төслөө энэ оны сүүлчээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид фэйсбүүк, Гүүгл компаниудын контентийн төлбөр төлдөг болно  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй