Шууд Chart

“Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж” төслийг хэрэгжүүлэх 600 сая юанийн буцалтгүй тусламжийн солилцох захидлыг байгууллаа

2020-08-01 11:40:04

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар /2020.07.31/  Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж авах 600 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидалд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь манай улсын боомтын гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж авахад 600 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулж, үүний үр дүнд хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад бүрэн хамруулах боломжтой болох ба улмаар гадаад худалдааны эргэлтийг түргэтгэх, эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.

Гарын үсэг зурах ёслолд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Сюежүн болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 

 Эх сурвалж: Сангийн яам


“Монгол Улсын боомтын гаалийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж” төслийг хэрэгжүүлэх 600 сая юанийн буцалтгүй тусламжийн солилцох захидлыг байгууллаа  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй