Шууд Chart

Дональд Трамп: “Tiк Toк”-ийг АНУ-д хориглох зарлигт удахгүй гарын үсэг зурж магадгүй

2020-08-02 11:41:52

Америкийн “ Майкрософт” компани Хятадын "Tik Tok" аппликейшнийг эзэмших эрхийг худалдан авах талаар яриа, хэлэлцээг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tiк Toк”-ийг АНУ-д хориглох зарлигт удахгүй гарын үсэг зурж магадгүй гэдгээ илэрхийлжээ.

Цагаан ордноос ирж буй шахалтаас үүдэн Бээжинд төвтэй “ByteDance” компани "Tiк Toк"-ийг "Майкрософт"-д зарахад хүрч болзошгүй талаар шинжээчид хэлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс "Tiк Toк"-ийг хэрэглэдэг Америкийн иргэдийн хувийн мэдээлэл алдагдах, Хятад улс энэхүү аппликейшнаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж магадгүй гэж ихээхэн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-д "Tiк Toк"-ийг сар тутам хэрэглэгчдийн тоо 80 саяд хүрээд байгаа юм. Гэхдээ "Майкрософт" компани “ByteDance”-ын хоорондох яриа хэлэлцээ хэр үр дүнтэй байгаа талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. “ByteDance” компани "Tiк Toк"-ийг 50 тэрбум ам.доллараар үнэлж байгаа мэдээлэл гарчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: “Tiк Toк”-ийг АНУ-д хориглох зарлигт удахгүй гарын үсэг зурж магадгүй  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй