Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2020-08-03 09:42:33

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Цагдаагийн байгууллагаас гал голомтоо бадраасан хоёр хурандаагийнх”, “О.Цогтгэрэл: Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна”, “Н.Удаанжаргал: Төмөр замын төслүүд дээр томоохон инженерийн компани бий болчихсон байхад гадны зөвлөгөө заавал шаардлагагүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Д.Ганзориг: Төрийн болон орон нутгийн удирдлагыг 28 жилийн турш хослуулж биш, хольж иржээ”, “Хөл хорины хохирогч нь хүүхдүүд”, “Гаалийн тоног төхөөрөмжийг 600 сая юаниар шинэчилнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно”, “Д.Жаргалсайхан: Хурд, чанарын жишгийг төмөр замын бүтээн байгуулалт харууллаа”, “Ц.Ганхүү: Аймаг, нийслэл нэгдсэн стандартад нийцсэн хаягтай болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй