Шууд Chart

Байгалийн чулууг ашиглан усан оргилуур бүтээжээ

2020-08-04 10:29:45

Баянхонгор аймгийн нисэх буудлын нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд энэ онд барилгын гадна фасадыг шинэчлэх, онгоц хөөрч буух зурвасны шаардлага хангахгүй байгаа 21800 м2 талбайг шинэчлэн засварлах, зорчигчдын ачаа тээшийг шалгах рентген аппарат суурлилуулах, нислэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж  хэрэгжүүлэхээр болсон  байна.

Уг ажлын хүрээнд байгалийн өвөрмөгц тогтоц бүхий чулуугаар 12 м өндөртэй 50 тоннын жинтэй 10 мянган ширхэг чулууг цуглуулан “Нислэг” нэртэй усан оргилуур барьжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, засаг даргын орлогч М.Мөнхбат, Аялал жуулчлалын албаны дарга Батбаяр, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод ауидитын албаны ахлах ауидитор Л.Жаргалсайхан нар урилгаар оролцсон юм.

Нисэх буудлын хамт олон цаашид “Бид Хонгор нутгийн менежер” челленж аяны хүрээнд хонгор нутгийн хөгжилд нисэх буудлын оролцоо хөтөлбөр, сэтгэлд дулаан нисэх буудал. Мөн Баянхонгор аймгийн  авто тээврийн биржээс нисэх буудал хүртэлх замыг спортод ээлтэй тээвэрчдийн гудамж болгон хөгжүүлэх ажилуудыг хийж гүйцэтгэх юм байна.   

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгалийн чулууг ашиглан усан оргилуур бүтээжээ   
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй