Шууд Chart

UFC холбоо Оросын тулаанч Роман Богатовтой байгуулсан гэрээгээ цуцалжээ

2020-08-10 09:17:38

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоо Оросын тулаанч Роман Богатовтой байгуулсан гэрээгээ цуцалжээ.

UFC холбоонд дөнгөж анхныхаа тулааныг хийгээд байсан Роман Богатов энэ талаар TАСС сайтад өгсөн ярилцлагадаа “Тийм ээ, тэд надтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа хэлсэн” гэв. Харин түүний менежер Саят Абдрахманов "UFC Роман Богатовыг тулалдааны үеэр хориотой цохилтууд хийсэн учир гэрээгээ цуцалж байна гэсэн" гэжээ.

Мэргэжлийн холимог тулааны замналдаа 10 ялж, ганц ч ялагдал хүлээгээгүй байсан 29 настай Роман Богатов Яас тулааны арал дээр зохион байгуулагдсан UFC 251 өдөрлөгийн үеэр Бразил тулаанч Леонардо Сантостой тулалдан замналынхаа анхны ялагдлыг амссан юм.

UFC холбооны хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг болно хэмээн тооцогдож байсан тэрбээр тулааны үеэр дүрмийн бус гурав, дөрвөн удаа өвдгөөрөө өрсөлдөгчөө цохиж хоёр оноо хасуулан, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

UFC холбоо Оросын тулаанч Роман Богатовтой байгуулсан гэрээгээ цуцалжээ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй