Шууд Chart

Египет улсад эртний 13 занданшуулсан шарил олджээ

2020-09-15 13:09:55

Египет улсад археологичид Саккара гэх эртний оршуулгын талбайгаас 2500 жилийн настай 13 занданшуулсан шарилыг олсон байна. Саккара нь Египетийн  нийслэл Каир хотоос өмнө зүгт 20 милийн зайд байрладаг аж.

Газрын гадаргаас 12 метрийн гүнд байршуулсан шарилууд нь тун сайн хадгалагдсан, авсны гадаргуун өнгө, дизайн барга шинээр шахуу мэт байгааг Египетийн Аялал Жуулчлал, Эртний Эдлэлийн Яамнаас мэдээлжээ.

Тус улс археологийн судалгааны талбайнуудад малтлага явуулах зөвшөөрлийг сэргээж, музейнуудыг нээснээс хойш дөнгөж долоо хоногийн дараа энэхүү нээлтийг хийжээ. Цар тахлын улмаас Египет улсад үзвэр, үйлчилгээний газруудыг  өнгөрсөн 3 дугаар сард хаасан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египет улсад эртний 13 занданшуулсан шарил олджээ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй