Шууд Chart

“Цэнхэр алтаа хайрлая” бүтээлийн уралдаан зарлалаа

2020-09-15 15:04:02

Ус өдөр тутмын хэрэглээ... Хэрэглээ өөрөө хэмжээтэй. Гэтэл бид хэрэглэх ёстой уснаасаа хэд дахин илүү ус өдөр тутамдаа хэрэглэж мөн ус мөрнийг бохирдуулдаг. Иймээс

Уг уралдаан гэрэл зураг, богино хэмжээний видео бичлэг, эссэ тэмдэглэл гэсэн гурван төрлөөр явагдах бөгөөд бүтээлийн агуулга усаа хайрлаж, зөв зохистой хэрэглэхийг, гол мөрнийг бохирдуулахгүй байхад уриалсан байх ёстой аж.

Тус уралдааны шагналын сан 500 мянган төгрөг бөгөөд уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 22-ныг дуустал vajra.creator@gmail.com хаягаар хүлээн авч “Эгэлгүй Монгол жаалууд” фэйсбүүк хуудсанд байршуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн олон нийтийн хандалтыг харгалзан үзэж дүнгээ гаргах юм байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Цэнхэр алтаа хайрлая” бүтээлийн уралдаан зарлалаа  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй