Шууд Chart

Соёл, урлагийн газрын даргаар Ц.Нацагдолгор томилогдлоо

2020-09-15 17:22:43

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор томилогдлоо.

Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм.

Мөн УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Харин түүний аав Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Цэнд-Аюуш УЗНАДС-ийн захирал билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Соёл, урлагийн газрын даргаар Ц.Нацагдолгор томилогдлоо  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй