Шууд Chart

Салбар хоорондын уялдааг сайжруулж, инновац нэвтрүүлнэ

2020-09-15 17:50:59

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн салбарын удирдлагын ээлжит шуурхай хуралдаанаа хийлээ. УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийн чиглэлээр тусгагдсан дэд зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөлтийг ярилцав.

Мөн салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, хуулийн төслийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.

Боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд болон яам, харьяа байгууллага, нэгжүүдийн ажлын уялдааг сайжруулж, үйл ажиллагаа, мэдээлэл солилцоход цахим технологид шилжих ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг даалгаад боловсролын бүх түвшинд инновац нэвтрүүлэх, цахим шилжилт хийхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ


Салбар хоорондын уялдааг сайжруулж, инновац нэвтрүүлнэ   
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй