Шууд Chart

“Соёлын цаг” аяны зорилтод бүлгийн тоглолтууд эхэллээ

2020-09-17 10:15:02

Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй "Соёлын цаг" аян наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт “Танай дүүрэгт таны дэргэд” уриатайгаар амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Тус аяны хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагууд нийслэлийн 9 дүүргийн 24 байрлалд байрлах талбайдад урлагийн тоглолтуудаа толилуулж байгаагийн зэрэгцээ өчигдөр буюу 15-ны өдрөөс эхлэн тусгай хуваарь гарган зорилтод бүлгийн байгууллагуудад тоглолтуудаа зохион байгуулж эхэллээ.

Зорилтод бүлэгт ахмадын сувилалууд, асрамжийн төвүүд, халамжийн төвүүд, хорих ангиудыг хамруулж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс Үндэсний Урлагийн Их театр ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр хорих ангид, Нийслэлийн Улаанбаатар чуулга Батсүмбэрийн Ахмад настны асрамжийн үндэсний төвд тус тус урлагийн тоглолтуудаа зохион байгуулж нийт 400 гаруй хүмүүжигчид болон ахмадуудад дуу хуураа өргөн барьж цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг хүргүүллээ.

Цаашид урлагийн байгууллагууд маань нийслэлийн 9 дүүрэгт байрлах зорилтод бүлгийн байгууллагуудад тусгай хуваарийн дагуу урлагийн тоглолтуудаа зохион байгуулна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Соёлын цаг” аяны зорилтод бүлгийн тоглолтууд эхэллээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй