Шууд Chart

Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгана

2020-09-17 11:04:33

Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгах болсонтой холбогдуулан богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Сунгалт хийлгэхээр ирэхдээ 3.5х4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт /хорооны Засаг даргын тодорхойлолт/ авч ирж, маягт 1 анкет бөглөнө үү.

Гадаадын иргэн, харьяатын газар


Түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгана  
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй