Шууд Chart

“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна

2020-09-18 10:04:09

Японы “Sony” компани “Playstation 5” хамгийн сүүлийн консоль тоглоомоо АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 12-ноос худалдаанд  гаргахаар болжээ.

Харин бусад орны видео тоглоом сонирхогчид тус консолийг  11 дүгээр сарын 19-нд  худалдан авах боломжтой болох нь. “Sony”-гийн “Playstation 5” нь 499 ам.долларын өртөгтэй худалдаалагдах юм. “Microsoft” компани мөн л шинэ тоглоомын консолио 11 дүгээр сарын 10-нд  499 ам.долларын өртөгтэйгөөр худалдаанд гаргахаа зарлаад байгаа юм.

Видео тоглоомын ертөнц дэх гол өрсөлдөөн энэ хоёр компанийн хооронд өрнөж байна . Удахгүй худалдаанд гарах  консолиуд   нь өмнөх загвараасаа  илүү хурдан хугацаанд ачаалдаг, дуу, дүрсний үзүүлэлт сайтайгаас гадна шинэ тоглоомуудыг багтаажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй