Шууд Chart

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ

2020-09-18 11:12:12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газар анхаарч байна. Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, хэрэгцээт хүнсээ дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг дэмжих зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд олон арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж онцоллоо. 

Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгаас 70 гаруй хүнсний үйлдвэрлэгчид, 200 гаруй ногоочид, жимс, жимсгэнэ тариалагчид оролцож байна. Үзэсгэлэн худалдаа 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал “Мишээл экспо” төвд үргэлжилнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ   
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй