Шууд Chart

Тод манлай уяач Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ болжээ

2020-09-18 15:24:48

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Цогтын Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ Дорнод аймгийн Матад сумын зүүн тосон уулын энгэрт боллоо.

Уг арга хэмжээнд улсын цолтой уяач, хурдан морь сонирхогч, улс төр, бизнесийн төлөөлөл, урлаг соёлын алдартан, нутгийн иргэд цуглав.

Уг ёслолын үеэр залуу бөхчүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан, дэмбээ, адуучин залуусын дунд эмнэг сургах тэмцээн зохион байгуулсан юм.

Тийнхүү найрын эзэн түрүү бөхөд өөрийн өсгөн үржүүлж буй адуун сүргээс хурдан удмын даагаар шагнаж, шагналт байрт орсон оролцогчдод мөнгөн шагнал дурсгалын зүйл гардууллаа.

 









































































Нийтэлсэн: У.Баярсайхан

Тод манлай уяач Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ болжээ   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй