Шууд Chart

Францад үндэсний хэмжээний ажил хаялт зарлаад байна

2020-09-19 08:40:42

Францын үйлдвэрчний  эвлэлүүд  өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн үндэсний  хэмжээний ажил хаялт зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрс доголдож эхэлжээ.

Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, цалин хөлс нэмэхийг шаардаж байгаагийн дээр, цар тахлаас болж цомхтгол их хийж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн  ажил хаялтад нэгдэцгээж, мөн цар тахлын үед засгийн газрын зүгээс авч буй арга  хэмжээнүүдийг эрс шүүмжилж байна.

Эсэргүүцэгчид эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хөрөнгө мөнгө хуваарилахгүй байгааг эрс эсэргүүцэж байгаа юм. Эмч эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байгаа ч цалин хөлс  нь нэмэгдэхгүй, мөн "КОВИД-19"-ийн шинжилгээ өгөхөд асар  урт дараалал үүсч, шинжилгээний хариу гарахгүй удаж  байгааг шүүмжилж  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад үндэсний хэмжээний ажил хаялт зарлаад байна   
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй