Шууд Chart

Беларусийн эрх баригчид Польш, Литва улстай залгаа хилээ хаалаа

2020-09-19 11:59:12

АНУ тэргүүтэй дэлхийн 29 орон Беларусийн Засгийн газарт хандаж хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн эрх эрх чөлөөг хангахыг уриалсан байна. Уриалгад нэгдсэн улс орнууд Беларусийн  интернэтийг хэсэгчлэн, эсвэл бүр тасалж иргэд, олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг санаатайгаар хааж боож байгааг буруушааж гүнээ сэтгэл зовниж буйгаа илэрхийлцгээсэн байна.

Харин Беларусийн эрх баригчид Польш, Литва улстай залгаа хилээ хааж, Украинтай залгаа хил дээрээ харуул хамгаалалтаа чангатгахаар болсон байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко "Бид гудамж, талбайд харуул хамгаалалтад гарч байсан цэргүүдээ эргүүлэн татаж армиа зэвсэглэхээс өөр аргагүйд хүрээд байна. Мөн барууны орнуудтай түүний дотор Литва, Польштой залгаа хилээ хаана. Тэд цаашдаа хилээр юу оруулж ирэхийг бид мэдэхгүй байна. Халуухан дайн эхлүүлэхээсээ өмнө хийх цөөн алхам л тэдэнд үлдсэн гэдгийг бид ойлгож байна. Бид улсын хилээ, харамсалтай нь ахан дүүсийн Украинтай залгаа хилийн хяналтаа ч чангатгахаас өөр аргагүй нь" гэж ярилаа. 

Мөн тэрбээр ОХУ ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд нартай уулзаж Холбооны улсаа хамтдаа хамгаалах тухай хэлэлцсэнээ мэдэгдсэн юм. Үүний тулд нутгийн баруун хэсэгтээ өргөн хүрээтэй цэргийн сургуулилтаа идэвхжүүлснээ ч онцолж байлаа.

Харин хил хаах, хяналтыг нь чангатгах төлөвлөгөөг нь Сөрөг хүчнийхэнд өгч буй цохилт гэж барууныхан тодорхойлж байна. Беларусийн сөрөг хүчний удирдагчийн нэг Светлана Тихоновская сонгуулийн дараахан Литва руу дүрвэн зугтсан. Сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн нөлөө бүхий хоёр гишүүн мөн Украин руу гарахаас өөр аргагүйд хүрснийг сануулж банйа.

Латви, Литва, Эстони улсуудын тухайд сонгуулийн дүнг будлиантуулж сөрөг хүчнийхнийхээ эсрэг хүч хэрэглэсэн гэдэг үндэслэлээр Беларусийн албан тушаалтнууд Ерөнхийлөгч Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусийн эрх баригчид Польш, Литва улстай залгаа хилээ хаалаа   
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй