Шууд Chart

Улс орнуудын удирдагчид нэгдсэн санал шүүмжлэлд хэлэх үгээ дүрс бичлэгээр илгээнэ

2020-09-19 12:03:37

Ирэх даваа гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы нэгдсэн санал шүүмжлэл эхлэх гэж байна. Энэ удаад "COVID-19" цар тахлаас болж улс орнуудын удирдагчид тус арга хэмжээнд цахимаар оролцохоор болсон. Тэгвэл Ерөнхий ассамблейн 75-р чуулганы даргын албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр ирэх даваа гарагт эхлэх нэгдсэн санал шүүмжлэлд 119 оны төрийн тэргүүн, 54 орны Ерөнхий сайд хэлэх үгээ видео хэлбэрээр илгээхээ баталгаажуулаад байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирж үгээ хэлэх тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганы танхимд очихгүй болсныг мэдэгдсэн байна. Улс орнуудын удирдагчдын видео мэдэгдлийг урьдчилан тогтсон хуваарийн дагуу чуулганы танхимд дамжуулан үзүүлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улс орнуудын удирдагчид нэгдсэн санал шүүмжлэлд хэлэх үгээ дүрс бичлэгээр илгээнэ   
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй